Танилц: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тариф
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлж байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоож байсан. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа болно.