Хот хоорондын тээврийг 50 гаруй хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өнөөдрийн байдлаар 18 аймгийн 47 сумын чиглэлд 1053 тээврийн хэрэгсэл, 661 жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Өдөрт дунджаар 200-250тээврийн хэрэгсэл, 5000-6000 гаруй зорчигч үйлчлүүлж байна.
Цаашид оюутан тээвэр эхэлж зорчигч урсгал өсөх хандлагатай байгаа тул үйлчилгээний давтамжийг 50 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.