ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “СҮЛД МОД”-НЫ ГЭРЭЛ АСААХ ЁСЛОЛ БОЛНО
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд энэ сарын эхнээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэж эхэлсэн “Сүлд мод” засагдаж дууссан бөгөөд өнөөдөр 18:30-д гэрэл асаах ёслолоо хийнэ.
Дэлхийн хотуудын жишгээр жил бүрийн шинэ жилийн баяраар төв талбайдаа сүлд модоо засч, нийслэлийн иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 22 метр өндөр сүлд мод засагдсан бөгөөд өнөөдөр болох сүлд модны гэрэл асаах ёслолд, Нийслэлийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, урлаг соёлын одод болон нийгмийн салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцоно. Түүнчлэн шинэ жилийн баярын утга учир болсон өвлийн өвгөн аав, цасан охид, үлгэрийн баатрууд, циркийн жүжигчид, хамтлаг дуучид төв талбайд цугласан иргэддээ тоглолтоо толилуулна