Ойн салбарын үндэсний чуулган эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран "Ойн салбарын үндэсний чуулган"-ыг арваннэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион зохион байгуулж байна.
Ойн салбарын үндэсний чуулганыг угтсан салбар хуралдаан
11 дүгээр сарын 08-ны салбар хуралдаан “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”
11 дүгээр сарын 09-ны салбар хуралдаан “Ойжуулалт-ойн нөхөн сэргээлт”
11 дүгээр сарын 10-ны салбар хуралдаан “Цөлжилт, газрын доройтол”
11 дүгээр сарын 11-ний салбар хуралдаан “Агро ойн аж ахуйг хөгжүүлэх” гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Ойн чуулган, салбар хуралдааны талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Салбар хуралдаануудад төр, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож байна. Салбар хуралдаануудаас гарсан зөвлөмж чиглэлийг үндэслэн ойн сайн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг шинэчилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулна” гэв.