"Монголын энтерепренерүүдийн нэгдсэн чуулган" долоо дахь удаагаа болж байна
МУИС-ын Номын сангийн хурлын танхимд "Монголын энтерепренерүүдийн нэгдсэн чуулган-2021" болж байна. Долоо дахь удаагийн чуулганаар гарааны бизнесийн санхүүжилт, олон улсын чиг хандлага, Монгол Улс дахь гарааны бизнесийн санхүүжилтийн боломж, ба хязгаарлалт, Оюуны өмчийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж зэрэг илтгэл тавигдав.
Мөн гарааны бизнест хөрөнгө оруулахад анхаарах зүйлс, гарааны бизнест санхүүжилт өгч буй үндэсний байгууллагуудын танилцуулгыг энэ үеэр уншиж танилцууллаа. Энэхүү чуулганд МУИС-ын захирал Ч.Энхбаяр, Оюуны өмчийн газрын Захиргаа удирлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Инвескор санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Б.Анхболд, Смартын үүсгэн байгуулагч Ө.Золбоо нарын хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, итгэл тавьсан юм. Түүнчлэн ирсэн зочдод бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетинг, олон улсын худалдааны чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч байна. Тус арга хэмжээ долоо дахь удаагаа болж буй бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас өнжсөн билээ.