Коронавирусний Дельта хувилбараар өвдсөн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ
Коронавирусний дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Уг хувилбараар халдварласан тохиолдолд
- Суулгах
- Хамар битүүрэх, нус гоожих
- Булчин өвдөх
- Урт хугацаагаар толгой өвдөх
- Бөөлжих
- Хоолой өвдөх
- Бие тавгүйрхэх, ядрах шинж тэмдэг илэрдэг байна.
Дээрх шинж тэмдэг илэрвэл коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм.