“Биоаюулгүй байдал, биохамгаалал ба ковид-19” сэдэвт цахим сургалт боллоо

Нийтэлсэн: Админ 2021-04-07 8:22:00
 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын ахалсан Биоаюулгүй байдлын Үндэсний хороо Эрүүл мэндийн яамтай хамтран Нийслэлийн найман дүүргийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдад зориулан “Биоаюулгүй байдал, биохамгаалал ба КОВИД-19” сэдэвт цахим (ZOOM) сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 100 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагч хамруулан Коронавируст халдвар (Ковид-19)-ын Монгол Улс дахь нөхцөл байдал, хариу арга хэмжээ, Ковид-19 цар тахлын үеийн биоаюулгүй байдал, SARS CoV-2 лабораторийн шинжилгээний үеийн биоаюулгүй ажиллагаа,  Халдвар хамгаалал, халдвар хамгааллын хэрэгсэл өмсөх, тайлах аргачлал, Эмнэлгийн хог хаягдал,  анхаарах асуудлууд, Зооноз ба Ковид-19, Эмнэлзүйн сорьц ба халдвартай материалыг савлах, хадгалах, тээвэрлэх техник аюулгүй ажиллагаа, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн халдваргүйжүүлэлт болон Ковид-19-ийн оношлогооны арга зүй зэрэг сэдвээр олон улсын түвшинд бэлтгэгдсэн сургагч багш нар мэдлэг олголоо.