Г.Буяндорж, Т.Ариунаа нарын суулт энд хүрээд өндөрлөв

Нийтэлсэн: Админ 2021-03-04 21:41:00

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий гавьяат жүжигчин Т.Ариунаа нар хоёр хүүгийн хамт өрнүүлж буй суултаа цуцаллаа.


Тэдний суулт 72 цаг үргэлжлэн дараагийн шатны тэмцлийн хэлбэр рүү шилжих байв. Прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, тэдний бий болгосон шударга бус үйл ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын газарт 72 цагийн хугацаанд нотлох баримт, өргөдөл гомдолтой холбоотой шударга шийдвэр гаргахыг шаардан суулт хийж байсан юм. Юуны учир суултаа зогсоов?


Цагдаагийн байгууллагаас Г.Буяндоржийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан гэж үзжээ. Иймд түүнийг хоёр цагийн дотор жагсаал цуглаанаа цуцлахыг шаардсан байна. Г.Буяндоржийн зүгээс төр засгийн хуулиа хүндэтгэн суултаа цуцалж буйгаа илэрхийллээ. Суулт хийх хугацаанд 2500 гаруй иргэд дэмжин гарын үсэг зурсан байна.