М.Ганбаатар: Хог хаягдал буурсанд нүүрсний уут нөлөөлсөн

Нийтэлсэн: Админ 2021-03-04 13:01:00

"Тавантолгой түлш" компани импортын бараанаас татгалзаж, эх орны үйлдвэрүүдээ дэмжих чиглэлээр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас  тодруулга авснаа хүргэж байна.


“Таван толгой” сайжруулсан түлшний үйлдвэр нь Таван толгойн түүхий эд дээр суурилагдсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа Улаанбаатарын гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангах зориулалттай үндэсний томоохон үйлдвэрийн нэг. Цаашлаад хөдөө орон нутаг, экспортын чиглэлийн үйлдвэр болох байгаа. Түлшний үйлдвэр нь дэлхийд хурдацтай хөгжиж байна. Нүүрсний боловсруулалт үүнийг дагаад хөгжингүй хөгжиж байгаа салбар юм. Жишээлбэл, Дубайд коронавирус цар тахлын үеэр хоёр сая тонн сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орууллаа. Атомын чиглэлийн эрчим хүч эрсдэлтэй болсон энэ үед нүүрсний хэрэглээ түүнд түлшиглэсэн хэрэглээ өргөн дэлгэрч байна. Дотоодын хэрэглэгч дундаа гадаадаас тухайлан маш өндөр өртөг гаргаж авдаг энэ бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурж байгаа. Нүүрсний улаан уут нь халуунд тэсвэртэй гэдэг үүднээс иргэд үнс, хогоо хийснээр хог хаягдал буурсан үзүүлэлт гарсан. Тиймээс энэ уутыг манай аж үйлдвэрийн зөвлөлийн салбар холбоодууд бидэнд үйлдвэрлэж нийлүүлэхийг хүсч байна. Хэрэглэгч байхгүйгээс шалтгаалж олон үйлдвэр захиалагагүй, цаашлаад хөрөнгө оруулалтгүй байгаа шалтгаануудаас бидний өнөөдрийн байгуулж байгаа санамж бичиг шийдвэрлэх байх гэсэн зорилго агуулж байгаа. Манай үндэсний үйлдвэрлэл маань хөгжиж иргэд, ажилтан албан хаагчид өндөр цалин авах боломжтой. Цаашлаад улс эх орны эдийн засаг хөгжих үндэс суурийн нэгээхэн тулгуур багана болох байх гэдэг үүднээс санамж бичиг байгуулж байна.