Улаанбаатарт 42, Завханд хоёр халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 19507 хүнд, шинжилгээ хийснээс 44 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Ингэснээр манай улсад 3376 боллоо. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 боллоо. Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж, гэртээ гарлаа. Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлыг задлавал.
-Улаанбаатар хотод 42. Үүний 20 нь нэг голомтоос 22 нь ойрын хавьтал байна.
-Завхан аймагт 2 бүртгэгдлээ.
-Хоёр хүний халдварын эх уурхайг судалж байна.
Сүүлийн үед Улаанбаатарт илэрч байгаа халдварын эх уурхайг тогтоосон гэж ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.