Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ
Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.
Тодруулбал,
- Оюутан-62
- Бага насны хүүхэдтэй гэр бүл -12
- Өндөр настан -3
- Эрүүл мэндийн шалтгаантай -3
- Жирэмсэн -1 хүн ирж байгаа аж.
- Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.
Иргэдийг аль улсаас ирж байгааг харвал:
- Унгар -65
- Австри-6
- Чех-4
- Польш-2
- Украин-2
- Словак-1
- Бельги-1 иргэн тус тус ирж байна.