З.Энхболд: Шүүх эцсийн шийдвэрээ гаргаг, тэр үед нь ярья
Энэ жилийн Улсын их баяр наадамд ес даван түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн хэд хэдэн бодис илэрснээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Бөхийн салбар комиссоос цол хураах асуудлыг Ерөнхийлөгчид хүргүүлээд удаж байна. Тэгвэл энэ асуудал ямар шатандаа яваа талаар асуухад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг бичиг манайд ирээгүй. Э.Оюунболд АТГ-т өргөдөл өгөөд шээс сав шинжилдэг хүмүүсийг шалгаж байгаа юм биш үү. Шүүхдэж байгаа болохоор бид шийдвэр гаргаж болохгүй байна. Допингийн асуудал зөвхөн өнөөдөр гарч байгаа асуудал биш. Нэлээд удаж байгаа асуудал юм шиг байна. Шүүх нь эцсийн шийдвэрээ гаргаг, тэр үед нь ярья” .