Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хуульд тавьсан хоригийг дэмжив
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэн Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг нь хүлээн авсан. Харин бусдыг нь хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу Төсвийн байнгын хороо шийдвэрээ гаргаж Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг нөгөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна.