Сайжруулсан шахмал түлшийг стандартын шаардлага хангасан гэж үзжээ

Нийтэлсэн: Админ 2019-10-07 15:53:03
 

 

Нийслэл энэ жил түүхий нүүрс хэрэглэхгүй. Хэрэглэвэл хуулийн хариуцлага хүлээлнэ, торгуулна. Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын үүрэг бүхий шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-наас бодит ажил хэрэг болсон. Энэ хүрээнд “Тавантолгой түлш” компанийг байгуулж, сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айл өрхийг хангахаар болоод байгаа юм. Гэвч угаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан нь нийгэм даяар эргэлзээ, хардлага төрүүлж эхлээд байна. Уг асуудалтай холбогдуулж нийслэлийн Онцгой комисс яаралтай хуралдаж, иргэд ямар шалтгааны улмаас угаартаж, амь насаа алдсаныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

Энэ дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшнээс дээж авч Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний дүнгээр тухайн дээж нь “Сайжруулсан хатуу түлш” MNS 5679:2019 стандартын техникийн шаардлагыг хангаж байна гэсэн хариу өгчээ. Мөн Геологийн төв лабораторид өгсөн шинжилгээний хариуг илгээсэн байна. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх