Мэдэгдэл

Нийтэлсэн: Админ 2026-03-23 17:26:28

Бодь Интернэшнл ХХК мэдэгдэл гаргажээ.


Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2008 оноос хойш хэрэгжүүлэхээр удаа дараагийн оролдлого хийгдсэн боловч амжилтгүй болж зогссон байсан. Энэхүү төслийг үндэсний бүтээн байгуулагч “Бодь Интернэшнл” ХХК нь 2013 оны анхны төсөвт өртгөөр цар тахлын хүнд хэцүү үед буюу 2019-2022 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан.

Уг төслийн гэрээнүүдийн хүрээнд хүлээн авсан урьдчилгаа төлбөр болон төслийн санхүүжилт нь төслийн ажилд зориулалтын дагуу зарцуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хөндлөнгийн шат дараалсан аудит, хяналтууд хийгдсэн.
Төрийн өндөр албан тушаалтан Л.Оюун-Эрдэнэ нь улс төрийн бохир хэрүүл, гүтгэлэгтээ хувийн хэвшлийг татан оролцуулж удаа дараа, үндэслэлгүй худал мэдээллийг түгээж байгаад харамсаж байна.

“Бодь Интернэшнл” ХХК нь энэ асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, материалыг гаргаж өгч байсан, цаашид ч гарган өгөхөд бэлэн бөгөөд үнэн бодит байдал тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.

Бодь Интернэшнл ХХК
2026.03.23