ХХЕГ: ОРГОСОН ГЭХ ЦЭРЭГ ОХУ-ЫН ХИЛ ДАВСНЫГ ТОГТООСОН

Нийтэлсэн: Админ 2019-01-31 5:32:35

ХХЕГ: ОРГОСОН ГЭХ ЦЭРЭГ ОХУ-ЫН ХИЛ ДАВСНЫГ ТОГТООСОН


Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангийн алба хаагч хил дээр харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа 50 ширхэг сумтай АКА буутай авч, оргосон байна. Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

 

-Цэрэг оргосон гэх мэдээлэл ирлээ. Энэ үнэн үү?

-Үнэн. Өчигдөр өглөө 9.30 цагт хилийн харуул дээр үүрэг гүйцэтгэж байсан Ц.вангансүрэн гэдэг цэрэг харуулын байраа орхиж явсан хэрэг гарсан. Үүний дагуу эрлийн ажил зохион байгуулсан. Гэвч ОХУ-ын хил давсанг тогтоосон. Тиймээс Оросын талд мэдэгдсэн. Тэндээс эрлийн ажил зохион байгуулж байгаа.

-Аль аймгаас цэрэгт татагдсан юм бол?

-Завхан аймгийн Асгат сумаас цэрэгт татагдсан.

-50 ширхэг сумтай АКА буу авч явсан юм уу?

-Харуулын байранд тухайн цэрэг зэвсэгтэй үүрэг гүйцэтгэдэг. Энэ зэвсгээ авч явсан байна лээ.

-Эцэг, эхтэй нь холбогдсон уу. Тэд яаж хүлээж авч байна вэ?

-Холбогдсон. Анги дээр очсон байгаа. Уг хүүхэд нь төлөв түвшин хүүхэд гэж хэлсэн. Хил давсан явдал нь санаатай үйлдэл үү, эсвэл төөрсөн үү гэдгийг тогтоогоогүй байна.

-Малчин айлын хүүхэд үү?

-Тийм.

-0311 дүгээр анги хилийн зурвасаас хэдий хэр зайтай юм бэ?

-200 гаруй км зайтай. Гэхдээ дээрх цэрэг хил дээр үүрэг гүйцэтгэж байсан.

-Ямар нэгэн дарамт шахалтаас болсон юм болов уу?

-Тийм зүйл болоогүй байх гэж найдаж байна. Гэхдээ шалгаж байна.


Г.Нацаг

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх