Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын өргөтгөсөн хурал өнөөдөр 08.00 цагт эхэлжээ. Хурлаар салбар бүрийн цаашдын урт, дунд хугацааны бүтээн байгуулалтын уялдаа холбоо, төлөвлөлтийг ярилцаж байгаа аж. Тодруулбал, эрчим хүчний хэрэглээ жил бүр 80мвт-аар өсч байгаатай холбогдуулан хэрэглээг хангах бодлого, төлөвлөгөөгөө Ц.Даваасүрэн сайд танилцуулж байна.
Хуралдаанд Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яамны удирдлагууд оролцож байгаа ажээ.