АТГ: З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /06.26/ АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ талаараа тэрээр цахим хуудаснаа лайв хийж мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Би АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга миний бие болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу АТГ-т мэдэгдлээ. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Тиймээс хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх байр суурь одоо ч хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-т очиж над шиг мэдүүлэг өгөөсэй гэж хүсч байна. Эрдэнэтийн 49 хувь монголд ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдгийг УИХ хэлэлцэж тухайн үедээ шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье.