"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна
Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт амжилттай үргэлжилж байна. 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 09.00 цагийн байдлаар мэдээлэл цуглуулалтын явц улсын хэмжээнд 86.1 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.