“Moondance” хамтлаг дэлхийд хүч үзнэ
Герман улсад энэ сарын 7-нд эхлэх бүжгийн спортын ДАШТ-д Монголын “Moondance” хамтлаг оролцохоор хөлгийн жолоо заллаа. "Авьяасгалаг Монголчууд" нэвтрүлэгийн шилдэг оролцогч гэдгээрээ олонд илүү танигдсан “Moondance” хамтлаг нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 10 дахиа оролцох гэж буй нь энэ. Тус хамтлаг Австри улсын Вена хотноо болсон Латин бүжгийн ДАШТ-д “Мөсөн Хатан” бүжгээрээ финалд үлдэж дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарч байв. Тэгвэл “Moondance” хамтлаг энэ удаад "Фалкон" нэртэй үзүүлбэрээрээ өрсөлдөх юм байна.