Дуучин Л.Болдбаатар Дундговьчуудад 4000 боодол өвс хандивлана

Нийтэлсэн: Админ 2021-04-17 12:06:35

Дундговь аймагт байгалийн онц ноцтой үзэгдэл болж, хүн, мал хүндхэн хаваржиж байгаа. Энэ хүнд цаг үеийг эрсдэл багатай даван туулах гэж хэн хүнгүй зүтгэж байна. Нутгийн түмэн олон нь ч сэтгэлийн хандиваа өгч буй. Тэгвэл гавьяат жүжигчин Лосолын Болдбаатар хувийн зүгээс 4000 боодол өвс хандивлахаа хэлжээ. Л.Болдбаатарын хандивласан өвсийг тус аймагт нэг боодол өвсний ханшаар тооцвол 4000 боодол өвс нь 52 сая төгрөг болох юм. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх