Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр та юу үзэж болох вэ?

Нийтэлсэн: Админ 2021-03-03 12:26:00

3.8. 1908 оноос анхлан дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэж эхэлсэн гэдэг. Тэгвэл манай улс энэ өдрийг бүх нийтийн баяр болгон он удаан жил тэмдэглэж буй. Угтан ирж буй эмэгтэйчүүдийн баярын өдрөөр уран бүтээлчид маань ямар бүтээлээр бэлэг барихыг танилцуулъя.


3.4-нөөс өдөр бүр УДЭТ-т дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжиг

3.6-нд UNILIVE88, DDISHLIVE900 сувгаар Ардын жүжигчин С.Батсүхийн “Нэрийн хуудас” лайв тоглолт

3.6-7-нд “UB PALACE” концертийн их танхимд гавьяат жүжигчин М.Бямбажав & “Мөрөөдлийн театр”-ын хамтарсан “Хайртай шүү ээжээ” тоглолт

3.7-нд "Их Наяд" цогцолборын хүлээн авалтын их танхимд гавьяат жүжигчин С.Жавхлангийн бие даасан “Монголжингоо” тоглолт

3.7-8-нд Соёлын төв өргөөнд Ардын дууч Д.Бурмаагийн “Уянгалаг” уран бүтээлийн бие даасан тоглолт

3.7-8-нд Монгол бөхийн өргөөнд “Шинэ үе” продакшн  дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын “Жаргаж дуул, жаргаж инээ” хамтарсан тоглолт

3.8-нд “Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” Special тоглолт Univishion-unilive 88 ;DDSH -900 live , интэрнэтээр Look тв-гээр гарна.