АНУ-ын алдарт жүжигчин Эван Мак Грегор "Doctor Sleep" киноны нээлтэд Монгол охинтойгоо оролцжээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-05 11:37:09

АНУ-ын алдарт жүжигчин Эван МакГрегор "Doctor Sleep" киноны гол дүрийг бүтээсэн билээ. 48 настай жүжигчин эр эхнэр Еве Мавракисын хамт 2006 онд дөрвөн настай Жамьян нэртэй Монгол охиныг үрчилж авсан. Түүний охин энэ жил 18 нас хүрч байна. Тэгвэл Эван МакГрегор "Doctor Sleep" киноны нээлтэнд Жамьян охины хамт оролцсон байна. Сонирхуулахад, “Doctor Sleep” сэтгэлзүйн триллер, аймшгийн кино нь нэрт триллер зохиолч Стивен Кингийн “The Shining” ижил нэрт зохиолоос сэдэвлэн 1980 онд бүтээсэн найруулагч Стэнли Кубрикийн “The Shining”  киноны дараах анги юм.