Монгол бүжигчид Азийн цом хүртлээ
БНХАУ-д “ICU Asian Cheerleading Championship-2019” хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай бүжигчин алтан цом хүртжээ. Тэмцээн энэ сарын 1-3-нд болсон бөгөөд Монгол Улсын тамирчин Т.Саруултүшиг, А.Төгөлдөр нар хип хоп төрөлд аваргалсан байна. Энэ тэмцээнд Ази тивийн 12 орны 300 бүжигчин өрсөлджээ.