Буриад судлалын музей байгуулна
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын санаачлагаар тус суманд хийгдэхээр төлөвлөж буй Буриад судлалын музейн зураг төсөл гарчээ. Дашбалбар суманд баригдах музей нь бусад сумдын музей дэх үзмэрийн тоогоос хол илүү байх гэнэ. Мөн Ардын зураач Г.Одонгийн үнэт уран зураг, Ардчиллын алтан хараацай, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн танхим, хүрэл зэвсгийн үед холбогдох археологийн олдворууд, Буриад зоны эдлэл хэрэглэлийн үзмэр, Дашбалбар сумаас төрөн гарсан алдартаны гээд олон тооны үзмэр энд багтах юм байна.