Сайжруулсан түлш хэрэглэх зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэн ажиллалаа

Нийтэлсэн: Админ 2019-10-09 12:13:49

2019 оны 10 дугаар сарын 07-ны  17 цагт Хан-Уул дүүргийн Онцгой комиссын шуурхай хурал болсон. Энэхүү хурлаар Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийслэлийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжаар айл өрхөд сайжруулсан түлшийг ашиглах зөвлөмж, сэрэмжлүүлэг аргачлал тараах дүүргийн Онцгой комиссын даргын үүрэг даалгавраар 3 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Дүүргийн 4-16 дугаар хорооны айл өрхүүдэд дүүргийн Онцгой комиссын даргаар ахлуулсан гурван ажлын хэсгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 2019 оны 10 дугаар сарын  07, 08, 09-ний өдрүүдээр 10100 гаруй айл өрхөд сайжруулсан түлш хэрэглэх зөвлөмж, аргачлал сэрэмжлүүлгийг хүргэж ажилласан байна.

Дээрх ажил хэвийн үргэлжилж байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх