Мужаан, слесарь, цахилгааны монтёр сонгон шалгаруулах ажлын байрны зар
“КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-т Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төслийн талбайд дараах ажлын байранд гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна.
1. МУЖААН (1 ОРОН ТОО)
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-
Төслийн талбайн түр болон байнгын модон хийц, хаалт, тавцан, дотор заслын засварыг засварлах;
-
Барилгын зураг, хэмжилтийн дагуу модон хийцийн ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх;
-
Ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах;
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөж ажиллах.
Тавигдах шаардлага:
-
Мужааны мэргэжлийн үнэмлэх, сертификаттай бол давуу тал болно;
-
Мужаанаар 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
-
Барилгын зураг унших, хэмжилт хийх чадвартай;
-
Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
-
Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.
2. СЛЕСАРЬ (1 ОРОН ТОО)
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-
Төслийн талбайн инженерийн тоног төхөөрөмж, төмөр хийц, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ хийх;
-
Металл эд ангийн угсралт, тохируулга, засварын ажлыг гүйцэтгэх;
-
Ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
-
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
-
Слесарь, механик чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй;
-
Холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
-
Гар болон цахилгаан багаж хэрэгсэл ашиглах чадвартай;
-
Багаар ажиллах, хариуцлагатай байх;
Төслийн талбайд ажиллах боломжтой.
3. ЦАХИЛГААНЧИН-МОНТЁР (1 ОРОН ТОО)
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-
Төслийн талбайн түр болон байнгын сууцын цахилгаан хангамжийн угсралт, холболт, гэмтэлийг засварлаж гүйцэтгэх;
-
Цахилгаан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, ашиглалтад бэлтгэх;
-
Кабель татах, самбар угсрах, гэрэлтүүлэг болон цахилгаан хэрэгслийн холболтын ажлыг хийх;
-
Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөн ажиллах.
Тавигдах шаардлага:
-
Цахилгаанчин, цахилгаан монтёрын мэргэжлийн үнэмлэхтэй;
-
Холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
-
Цахилгааны схем, зураг унших чадвартай;
-
Аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, хариуцлагатай;
-
Багаар ажиллах, ачаалал даах чадвартай.
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет эсхүл CV;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
-
3×4 хэмжээтэй цээж зураг.
Материал хүлээн авах хугацаа: cop17@ulaanbaatar.mn цахим хаягаар 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Холбоо барих:
-
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, "Big center" байр, 4 давхар
-
Утас: 77072217
-
И-мэйл: cop17@ulaanbaatar.mn








