Малчин айл руу баавгай халдаж, аав хүү хоёрыг хөнөөжээ

Нийтэлсэн: Админ 2019-10-04 14:36:41

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө аав хүү хоёр баавгайд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар аав хүү хоёрын биеийн хэсгийг шороонд булсан байсныг олжээ.

Энэхүү хэргийн дуудлага мэдээлэл өчигдөр үүрээр аймгийн цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаагийн болон холбогдох байгууллагынхан одоо тус газар ажиллаж байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн алба хаагчид 24 цагийн турш эргүүл хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байгаа аж.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх