Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг баривчилжээ

Нийтэлсэн: Админ 2019-09-20 11:23:51

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг өнгөрсөн шөнө албадан баривчилсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойд алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг олгосон гэх асуудлаар Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг албадан саатуулж, шалгаж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээллээр М.Ганбаатарыг өнгөрсөн зургадугаар сард Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн эрүүгийн үүсгэн шалгаж эхэлжээ.