Цэцэрлэгт тэнцсэн хүүхдийн баталгаажуулалтыг өнөөдөр багтаан хийлгээрэй

Нийтэлсэн: Админ 2019-08-26 12:31:13

Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгт шинээр элссэн багачуудын бүртгэлийн баталгаажуулалтыг өнөөдөр 17.00 цагт багтаан хийлгэхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Бүртгэлийн баталгаажуулалтыг цахим элсэлтэд сонгогдсон цэцэрлэг дээр нь очиж хийлгэх юм.

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэлийг нийслэлийн хэмжээнд сарын хугацаатай зохион байгуулж, энэ сарын 22-нд хаасан. Нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 31340 хүүхэд шинээр бүртгүүлсэн байсан юм. Харин маргааш нь буюу наймдугаар сарын 23-нд бүртгүүлсэн хүүхдүүдийг дахин “шодож” цэцэрлэгт хамруулах сонголт хийсэн. Иймд цэцэрлэгт тэнцсэн хүүхдүүдийн цахим баталгаажуулалтыг одоо дахин цэцэрлэг дээр нь очиж хийлгэх учиртай.

Хүүхдийнхээ бүртгэлийн баталгаажуулалтыг хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлж очоорой.

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар

Хүүхдийн 2 хувь цээж зураг

Хорооны тодорхойлолт