Хүүхдийнхээ хичээлийн ирцийг гар утсаараа авах боломжтой боллоо

Нийтэлсэн: Админ 2019-08-21 16:41:31
 

 

Боловсролын салбарын мэдээллийн системийг хэрэглэгчдэд энгийн байдлаар хүргэх үүднээс гар утасны апликэйшнийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдын ирцийг ирцийн дэвтэр дээр бус гар утсаараа бүртгэх юм байна.

Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн ирц, явц, хүмүүжил, төлөвшил, дүнгийн мэдээллийг гар утсаараа дамжуулан авах боломжтой болох аж.