Цалин, хөдөлмөрийн хөлс болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланг нөхөх заавар

Нийтэлсэн: Админ 2019-06-27 9:13:00

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланг нөхөх заавар танилцуулж байна.

Тайланг бөглөхдөө 3-р багананд тухайн үзүүлэлтийн татвар төлөгчийн тоо, 4-р багананд тухайн үзүүлэлтийн мөнгөн дүнг оны эхнээс өссөн дүнгээр, төгрөгөөр  тавьж бөглөнө.

1. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буюу 1-р мөрийн дүн буюу 1-р мөрийн дүн. 

         Энд тавигдах дүн нь 2-р мөр дээр 1-р мөрийг нэмж тодорхойлсон дүн байна.

1.1 Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого буюу 2-р мөрийн дүн.

           Энд тавигдах дүн нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагсдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл цалин, тэтгэмж, илүү цагийн хөлс, ур чадварын нэмэгдэл, зэрэг цолны нэмэгдэл, удаан жил ажилласны нэмэгдэл, амралт баяр ёслолын үед ажилласны нэмэгдэл, хээрийн болон хортой хүнд нөхцлийн нэмэгдэл, сар улирал жилийн ажлын үр дүнгийн шагнал зэрэг орлогыг энд тусгана. Уг орлогыг тооцохдоо тайлант хугацаанд хамаарах саруудын цалингийн тооцооны хүснэгтийн «олговол зохих цалин» дүнгүүдийг нэмж гаргана. Тайлант хугацаанд хамаарах саруудыг харуулбал:

1-р улирлын тайлангийн хугацаанд: 01,02,03 саруудын цалингийн хүснэгтүүд

2-р улирлын тайлангийн хугацаанд: 01,02,03,04,05,06 саруудын цалингийн хүснэгтүүд

3-р улирлын тайлангийн хугацаанд: 01,02,03,04,05,06,07,08,09 саруудын цалингийн хүснэгтүүд

4-р улирлын тайлангийн хугацаанд: 01,02,03,04,05,06,07,08,09,10,11,12 саруудын цалингийн хүснэгтүүд 

1.2 Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого буюу 3-р мөрийн дүн.

          Энд тавигдах дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна. 

  2. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дүн буюу 4-р мөрийн дүн.

         Энд тавигдах дүн нь ажиллагсадын өөрөө бие даан төлөх эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажиллагсдад олговол зохих цалингийн дүн болон гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлсний дүнгээс хуульд заасны дагуу тооцож ногдуулсан нийгмийн даатгалын шимтгэлийн тухайн сар, улирал, жилд ажиллагчаас суутгасан дүнтэй тэнцүү бөгөөд 10 хувиар тооцож ногдуулсан тохиолдолд 1-р мөрийн дүнг 10 хувиарүүржүүлж гаргасантай тэнцүү байна.  Ажиллагсдад олгосон шууд бус орлогоос суутгасан эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ дүнд оруулахгүй.

3. Татвар ногдуулах орлогын дүн буюу 5-р мөрийн дүн. 

         Энд тавигдах дүн нь 1-р мөрөөс 4-р мөрийг хассан дүн байна.

4. Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах бусад орлого буюу 6-р мөрийн дүн

 Энд тавигдах дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

5. Ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлгийн орлого

 Энд тавигдах дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

6. Төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого  

 Энд тавигдах дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

7. Гадаад дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшууллын орлого буюу 9-р мөрийн дүн.

    Энд тавигдах дүн нь тайлант хугацааны саруудад олгосон дээрх төрлийн орлогуудын дүн байна.

8. Татвар ногдох нийт орлогын дүн.

 Энд тавигдах дүн нь (5+6+7+8+9) мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

9. Хуульд заасан чөлөөлөгдөх орлогын дүн

Энд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан цалин, хөдөлмөрийн хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтах орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого, тухайлбал, хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан татвар төлөгчийн хөдөлмөрийн хөлсний орлогын дүнг тавина.

10. Чөлөөлөгдөх орлогыг хассаны дараах татвар ногдуулах нийт орлогын дүн 

Энд тавигдах дүн нь 10-р мөрөөс 11-р мөрийг хассан дүн байна

11. Ногдуулсан албан татварын дүн буюу 11-р мөрийн дүн

Энэ дүн нь 12-р мөрийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байна.

12. Хөнгөлөгдсөн татварын дүн

Энд хуульд заасан шатлал бүрт хамаарах хөнгөлөлтийн хэмжээг нэмж гаргасан дүнг тавина.

Хуульд заасан хөнгөлөлтийн хэмжээг сар бүр тооцохдоо дараах хүснэгтийн дагуу тооцсон байна.

Шатлалын хүснэгт 

  Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татвар ногдуулах сарын  орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээ сараар 2018 онд /төгрөгөөр/ Албан татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээ сараар 2019 оноос хойш /төгрөгөөр/

 

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татвар ногдуулах сарын  орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээ сараар 2018 онд /төгрөгөөр/

Албан татварын жилийн хөнгөлөлтийн хэмжээ сараар 2019 оноос хойш /төгрөгөөр/

1

2

3

4

5

6

7

1

0-6,000,000 төгрөг

0-500,000 төгрөг

160000

13,333.33

240000

20,000.00

2

6,000,001-12000000 төгрөг

500,001-1,000,000 төгрөг

140000

11,666.67

220000

18,333.33

3

12,000,001-18,000,000 төгрөг

1,000,001-1,500,000 төгрөг

120000

10,000.00

200000

16,666.67

4

18,000,001-24,000,000 төгрөг

1,500,001-2,000,000 төгрөг

100000

8,333.33

180000/

15,000.00

5

24,000,001-30,000,000 төгрөг

2,000,001-2,500,000 төгрөг

80000

6,666.67

160000

13,333.33

6

30,000,001-36,000,000 төгрөг

2,500,001-3,000,000 төгрөг

60000

5,000.00

140000

11,666.67

7

36,000,001-с дээш

3,000,001 төгрөгөөс дээш

0

0

0

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Сар бүрийн цалингийн албан татвар ногдуулах орлогын дүн аль шатлалд хамаарч байгаагаас шалтгаалан хөнгөлөгдөх татварын дүнг /хүснэгтийн 5 ба 7-р баганын дүн/ сонгож тооцно. Жилийн эцэст тухайн татвар төлөгчийн нийт цалингийн хэмжээг тооцон аль шатлалд /2-р багана/ хамаарч байгааг тодорхойлон жилийн хөнгөлөгдөх татварын дүнтэй /хүснэгтийн 4 ба 6-р багана/  тэнцүүлэн сүүлчийн сар, улирлын тооцоонд тохируулга хийнэ.

13. Хөнгөлөлт үзүүлсний дараах татвар ногдох болон ногдохгүй орлого

Энд хөнгөлөлт үзүүлсний дараа татвар ногдохгүйболон ногдох орлоготой иргэдийн тоо болон дүнг ялгаж тавина. 

14. Суутгавал зохих албан татварын дүн буюу 23-р мөрийн дүн.

Энэ дүн нь 13-р мөрийн дүнгээс 14-р мөрийн дүнг хасч тодорхойлсон дүн байна.

15.Оршин суугч бус татвар төлөгчид олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, түүнтэй адилтгах орлого

Энд тухайн суутгагчаас оршин суугч бус татвар төлөгчид олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, түүнтэй адилтгах орлогын нийт дүнг тавина.

16.Оршин суугч бус татвар төлөгчид олгосон цалин хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах албан татвар (24*20%)

Энэ мөрийн дүн нь 24-р мөрийн дүнгийн 20 хувьтай тэнцүү байна.

17. Суутгавал зохих нийт татварын дүн

Энэ мөрийн дүн нь 23 ба 25-р мөрийн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.

18. Шууд бус орлогын нийт дүн буюу 27-р мөрийн дүн.

         Энд тавигдах дүн нь 28 ба 36-р мөрийн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна. 

18.1 Татвар ногдох шууд бус орлогын нийт дүн буюу 28-р мөрийн дүн.

          Энэ мөрийн дүн нь (29+30+31+32+33+34+35)  мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.   

18.1.1-18.1.7 29-р мөрөөс 35-р мөрүүдэд тавигдах дүн нь үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчлэх, түүнчлэн унааны мөнгийг бэлнээр олгох, орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, байрны хөлс, түлшний мөнгийг бэлнээр олгох, хоолны мөнгийг бэлнээр олгох, үзвэр үйлчилгээний олговор, ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлэх, ажил олгогчид, эсхүл бусад этгээдэд төлөх өр төлбөр барагдуулсны төлбөр, арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон хүүгийн зөрүү, адилтгах бусад орлого 

   18.2 18.2 Татвар ногдох орлогод хамаарахгүй шууд бус орлогын нийт дүн буюу 36-р мөрийн дүн (36+37+38+39+40)

Энэ мөрийн дүн нь (36+37+38+39+40)   мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.   

18.2.1-18.2.1  36-р мөрөөс 40-р мөүүдэд тавигдах дүн нь тухайн ажлын байранд цагаар ажиллуулдаг цайны газар, каце, амралтын өрөөнд бүх ажилтныг нэгэн адил нөхцөлөөр хоолоор хангасан, суурин газраас алслагдсан ажлын байранд ажилладаг ажиллагсдыг амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчлэх, орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү, эмчилгээний зардал байна.

19. Шууд бус орлогод ногдуулсан татвар  буюу 41-р мөрийн дүн

       Энд тавигдах дүн нь 28-р мөрийн дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.

20. Суутгавал зохих нийт татварын дүн буюу 42-р мөрийн дүн.

  Энд тавигдах дүн нь 26-р мөрийн дүн дээр 41-р мөрийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

21. Өмнөх тайлангаар илүү суутгасан татварыг ажил олгогч суутган тооцсон дүн  буюу 43-р мөрийн дүн. 

Энд тавигдах дүн нь тухайн байгууллагад ажиллагсдад сар бүр Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1 дэх заалтын дагуу албан татварын хөнгөлөлт үзүүлж байгаад жилийн нийт дүнг тооцоход гарсан, ажилтанд дутуу эдлүүлсэн хөнгөлөлтийг дараа оны төлбөл зохих албан татвараас суутган тооцох дүн байна. 

22. Өмнөх тайлангаар дутуу суутгасан татварыг ажил олгоч нэмж суутгасан дүн буюу 44-р мөрийн дүн.

Энд тавигдах дүн нь тухайн байгууллагад ажиллагсдад сар бүр Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24.1 дэх заалтын дагуу албан татварын хөнгөлөлт үзүүлж байгаад жилийн нийт дүнг тооцоход гарсан, ажилтанд илүү эдлүүлсэн хөнгөлөлтийг дараа оны төлбөл зохих албан татвараас суутган тооцох дүн байна.  

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайланг энд дарж үзнэ үү.