Сайд С.Чинзориг ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдийг 500-1.200.000 мянган төгрөгөөр шагнана

Нийтэлсэн: Админ 2019-06-19 9:39:00
 

 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хүүхдүүдийг 1.2 сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Мөн 750-799 оноо авсан хүүхдийг 800.000 төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 500.000 төгрөгөөр тус тус шагнах аж. 

Тодруулбал, тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавхи, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор тойргийнхоо буюу Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан сумын сурагчдыг урамшуулах юм байна.

 

Өнгөрсөн жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаас 700-аас дээш оноо авсан 13 хүүхэд 300.000- 1.000.000 төгрөгийн шагнал хүртсэн аж. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх