НИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдсон Г.Батсайхан НИТХ-ын хуралдаа “суудаггүй”
УИХ-ын гишүүдийг хуралдаа суудаггүйг иргэд нилээд шүүмжилдэг. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгч дунд ч хуралдаа суудаг хувийн ажил, ашиг сонирхлоо эхэнд тавигчид олон байна. Тэд ихэвчлэн тендер авах, барилга барих, газар авах ажлаа амжуулдаг.
Нийслэлийн ИТХ-д Хан-Уул дүүргээс сонгогдсон Э.Батсайхан л гэхэд НИТХ 10 удаа хуралдахад 2 удаа үзэгдээд өнгөрчээ. Үзэгдээд гэдэг нь хагас суусан гэсэн үг Алхах явган зам хомс, дугуй, мотоциклын замгүй хотод бид амьдарч буй. Гэхдээ бидэнд амар тайван ажиллаж, амьдрах эрх бий. Жилийн жилд солих замын хашлага, анги дүүргэлт нь их, ачааллаа дийлэхгүй сургууль, цэцэрлэгийн асуудлууд ундарсаар. Тэгвэл энэ асуудлуудыг хэн шийдэх вэ.
Ерөнхийдөө, иргэдийн өдөр тутмын амьдралд тулгараад буй асуудлыг Иргэдийн төлөөлөгчид хуралдаад шийдэж чадах эрх мэдэлтэй хүмүүс. Жишээлбэл, танай хорооны хаана, ямар сургууль, цэцэрлэг байх уу, байрны тань гадаах нийтийн эзэмшил ямар хэмжээтэй, хаана байх зэргийг шийднэ. Мөн тухайн аймаг, дүүрэг, сум, нийслэлийн Засаг даргатай хэлэлцэн төсвийг нь хүртэл шийдээд баталчихдаг.
Тиймээс таны амьдарч буй хороонд сургууль, цэцэрлэг хомс, явган болон авто зам нь эвдрэлтэй эсвэл байхгүй бол УИХ-ын гишүүн бус Иргэдийн төлөөлөгчдөөс нэхэж, шаардах хэрэгтэй.




