Сүрьеэгийн халдварын эрт илрүүлгийн үзлэг хийж байна

Нийтэлсэн: Админ 2019-06-13 11:56:03

МУЗГ-ын 2016 оны 121, 2017 оны 11 дүгээр тогтоол, ЭМС-ын 2017 оны А/306 дугаар тушаал, Сэлэнгэ аймгийн Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөрийг тус тус мөрдлөг болгон Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан “Сүрьеэгийн тархвар судлал, цээжний хөндийн эмгэг илрүүлэх эрт илрүүлэг”-ийн баг 2019 оны 5 сарын 23-наас 06 сарын 12-ны хугацаанд Хэрх, Түнхэл, Бугант, Рашаант тосгонБаянгол, Хүдэр, Ерөө, Орхон, Сайхан суманд ажиллалаа.

Тухайн орон нутгийн сүүлийн 5 жилд сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд хавьтлын судалгаа хийснээр хамрагдвал зохих иргэдийг 90 хувьтай хамруулаад байна.
Мөн сүрьеэтэй тэмцэхэд олон нийт, шийдвэр гаргагчид чухал үүрэгтэй ба орон нутгийн удирдлагуудын оролцоог нэмэгдүүлж, сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллах талаар арга зүйн дэмжлэг үзүүлж байна.

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Тиймээс хэнийг ч орхигдуулахгүйгээр урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэх ажлыг ийнхүү эрчимтэй өрнүүлж байгаа билээ.
Та бүхэндээ амжилт хүсье.
Хамтдаа сүрьеэтэй тэмцье.  
Эрүүл, Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө Бид Хамтдаа.