Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нийтэлсэн: Админ 2019-06-06 8:09:34

08.30 цагт

Прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болно. Утас: 99847727

09.00 цагт

    • Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн талаарх төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг-уулзалт Улаанбаатар зочид буудлын "Хөх асар танхим"-д болно. Утас: 99164419, 91998636
    • Хан-Уул дүүрэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 5 давхрын хурлын зааланд “Боловсруулах үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулна. (Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд ашиглагддаг химийн бодисууд болоод хаягдал ус цэвэрлэх байгууламжид хэрэглэгддэг хүхэрт устөрөгчийн хийн хор хөнөөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэнэ). Утас: 99815918
    • НҮБ-ын байр, 3-р давхрын танхимд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Монголын хүйн радиогийн холбоо хамтран "Хүйн хэвлэл мэдээллийн салбарын тогтвортой хөгжил" үндэсний сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 70105652 (Мэргэжилтэн М.Халиун)

09.30 цагт

"Чингис хааны цом-2019" олон улсын хоолны фестиваль “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны төвд болно. Утас: 88087892

12.00 цагт

“Corporate” зочид буудлын Улаанбаатар танхимд IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтын дараагийн бүсийн аваргын төлөөх тулааны талаар мэдээлнэ. Утас: 88067711,99113830

16.00 цагт

“Holliday inn” зочид буудлын I давхрын хурлын зааланд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын үеэр ажиллах сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт болно. Утас: 99931551