Дэлгүүр шатаж хоёр хүн угаартжээ

Нийтэлсэн: Админ 2019-06-05 10:06:18

Нийслэлийн Баянгол дүүргийн есдүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрт өчигдөр орой гал гарчээ. Тодруулбал, галын дуудлага Чингэлтэй дүүргийн  Онцгой байдлын хэлтэст  02.18 цагт иржээ.

Улмаар алба хаагчид 02.25 цагт очиход найман нэрийн хүнсний дэлгүүрийн эд хогшил бараа шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймрийн улмаас 59 настай Э, 43 настай Г нар угаартаж ухаан алдсан байсныг аварч эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.