Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нийтэлсэн: Админ 2019-05-28 7:54:16

09.00 цагт

-Нийслэлийн Хүрээ амаржих газраас Сонгинохайрхан дүүргийн алслагдсан зайд байрлалтай 196 дугаар цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн нийт 135 хүүхдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна. Утас: 94947115

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох семинар” Шангрила зочид буудал, 1 давхар, Ballroom танхимд болно. Утас: 99519677, 99098965

11.00 цагт

-Барилгын ажилд хөдөлмөрийн гэрээгүйгээр орж, цалин хөлсгүй эрүүл мэндээрээ хохирч буй залуусын төлөө "Ажилчдын нэгдсэн төв"-өөс мэдээлэл хийнэ. Утас 350002

-Дэлхийн оюуны Академиас "Сод мэргэн гавьяат" шагналыг Ренчингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт гардуулна. Утас: 91162699-Жанчив, 91146057 (Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 8-р байр (хуучин хүүхдийн 100 дэлгүүрийн хажууд)

-НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга (Офицеруудын ордон)-ын концертын танхимд болно. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, Ерөнхий сайдын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо нар болон Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын төлөөлөл оролцоно. Утас: 88810818, 92090028

-ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо, Глобал Коммунитис Монгол Олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид, Олон улсын байгууллагуудын 150 орчим төлөөлөл хамтран Дэлхийн Сүүний өдрийн арга хэмжээг "Блю Скай" зочид буудлын Диамонд танхимд зохион байгуулна. Утас: 88087892

Орхон аймгийн цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэн нэгдэн “ЦАГААН ТООСНЫ АЮУЛААС ИРЭЭДҮЙГЭЭ АВРАХ ХӨДӨЛГӨӨН” байгуулж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдээлнэ. Холбоо барих утас: 99055005

11.30 цагт

“Эн Би Си” ХХК-ийн удирдлагууд ТВ8 телевизийн болж буй үйл явдалтай холбоотой тайлбар өгнө. Холбоо барих утас: 88998024

Үндэсний мэдээллийн төвд

12.00 цагт

Ардчилсан намын гишүүд нам дотроо үүссэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт

Аж үйлдвэрийн салбарын инженерүүд тус салбарыг хөгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарлалаа.