Өнөөдөр болох үйл явдлын тойм

Нийтэлсэн: Админ 2019-05-27 9:07:28

08.00

  • Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар хэлтсийн ажилтан албан хаагчид, агентлагийн дарга нарын оролцсон өргөтгөсөн шуурхай хуралдаан Соёлын төв өргөөнд болно. Холбоо барих утас: 325044, 88187875

09.00

  • "Corporate Hotel and Convetion Center" хурлын танхимд "Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хѳгжлийн зорилт 2030" салбар хоорондын үндэсний чуулган болно. Зохион байгуулагч: ЭМЯ, ГССҮТ
    Холбоо барих утас: 99755726

09.30

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай.“Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай" УИХ-ын тогтоол болон Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

10.00

  • Нийслэлийн боловсролын газар, Азийн сан, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй "Шударга ёс" хөтөлбөрийн үр дүнгийн нэгдсэн уулзалт БЗД-ийн 84-р сургуулийн "Хурлын танхим"-д болно. Холбоо барих утас: 99167127
  • Д.Сүхбаатарын талбайд "City Tour" хотын автобустай аялал эхэлнэ

11.00

  •  Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоотод хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурлын үеэр Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг танилцуулж, хариуцаж буй хүмүүс нь сэтгүүлчдийн асуултад хариулна. Холбоо барих утас: 80881000
  • ЭМЯ-ны гадаа Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар тус сумын иргэд мэдээлнэ.
  • Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэх "Бандааштай жагсаал" болно.
  • БОАЖЯ-ны гадна талбайд Өмнөговь аймгийн иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж жагсана

11.30

  • Сайдуудыг огцруулах нь хэнд ашигтай талаар болон 1072 хувьцааны асуудлаар иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • “Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.