Замын тоосонд дарагдсан сэтгүүлзүйн нэр төр

Нийтэлсэн: Админ 2019-05-26 15:54:00

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өмнөговь аймагт өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор нэр бүхий уурхайн аманд очиж хэсэг хэрүүл хийснээс өөр тоймтой мэдээлэл, сурвалжлага бэлтгэж цацаагүй байна. Уг нь 50 гаруй сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй баг Ерөнхийлөгчөөрөө ахлуулан ажиллаж байгаа юм.

Ерөнхийлөгч (сэтгүүлчдийн!!!) Х.Мандахбаяр энэхүү аяллыг ямар зорилгоор зохион байгуулсан нь сэтгүүлчдэд ч ойлгомжгүй байсаар байна. Аяллын баг Өмнөговьд очуутаа нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Үргэлж үйл явдлыг дагаж сурвалжилж явдаг сэтгүүлчид энэ удаа иргэдтэй уулзах болов. Харин уулзалтад ноён Ерөнхийлөгч маань ямар дүрээр байлцах нь сонирхолтой асуудал байсан нь мэдээж. Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчийн хувиар уу, эсвэл Өмнөговь аймгийн МАН-ын өсөх ирээдүйтэй лидерийн хувиар уу? Мэдээж хэрэг хоёр дахь хувилбар нь амьдралд арай ойрхон сонсогдоно.

Өөрөөр хэлбэл Х.Мандахбаяр хэмээх энэ амбицлаг залуу Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэр, сүрээр түрий барин, дагуулж яваа сэтгүүлчдээрээ гул барин Өмнөговьд улс төр хийгээд яваа ажээ. Аз болж тэрхүү уулзалтад нь нутгийн иргэд бараг очилгүй тэгсхийгээд тарснаар сэтгүүлчдийн, сэтгүүлзүйн салбарын нэр нүүр бүтэн үлджээ.

Үүний дараа ноён Ерөнхийлөгч (сэтгүүлчдийн!!!) өчигдөрхөн Өмнөговийн Гурвантэс суман дахь “Саус Гоби Коал Транс” ХХК-ийн уурхайд очиж дөвчигнөсөн нь дээрх хардлагыг улам бүр батлаад өгөв. Уурхайн аман дээр Х.Мандахбаяр сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч ч биш, Өмнөговийн МАН-ын лидер ч биш, эх оронч, уул уурхайг эсэргүүцэгчдийн дүрд хувирчээ. Уурхайчдыг ажлын байрнаас нь хөөгөөд зогсохгүй, “20 автобустай эргэн ирж хөөж явуулна” хэмээн заналхийлсээр цааш хөдөлсөн байна. Харин энэ удаа түүнийг дагалдаж явсан сэтгүүлчид уурхайд үлдэж, үндсэн ажлаа хийжээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын энэхүү сүржин аяллаас хоёр л зүйл тодорхой болов. Нэгд, Өмнөговийн иргэд уул уурхайн үр шимийг мэдрээд, хүртээд эхэлчихжээ. Хэрийн өдөөн турхирагч, бүр сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчийн статустай хүн очоод ч иргэд уул уурхайн эсрэг хөдлөхгүй нь. Монголын хөгжлийн үүц гэдэг нь тодорхой болчихсон, уул уурхай гэдэг зөвхөн ухах зөөхийн нэр биш гэдгийг гадарладаг болчихсон хүмүүс шүү дээ.

Хоёрт, нутаг усны иргэдийн дунд зонхилж буй энэ хандлагыг мэдсээр байж Х.Мандахбаяр хэмээх эрхэм юунд ийнхүү сүржин аян зохиож, даржин царайлж явна вэ. Тэр өөрөө уул уурхайн үр шимийг хангалттай хүртсэн Өмнөговь аймагт төрсөн. “Үндэсний мэдээ” сонинг уул уурхай, тэр тусмаа Өмнөговь аймагт Тавантолгойнд ордод хувь эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамтран байгуулж байсныг хүмүүс мэддэг. Энэ бол нүүрсний л хаялга. Тэр байтугай 2014 онд “Өмнөговь аймгийн өрх бүрт 2 тонн нүүрс үнэ төлбөргүй олгоё” хөтөлбөр санаачилж, аймгийн Засаг дарга, ИТХ-д хүргүүлж байсан тухайгаа ч Монгол Улсын шилдэг 99 улстөрч тодруулах санал асуулгад оролцож, 51 санал авсан намтартаа эрээлэх юмгүй бичиж явсан биш бил үү?

Хүнд эх орончийн дүрд гэнэт хувирах ганц л шаардлага байдгийг одоо ард түмэн гадарлахтайгаа болжээ. Тэр нь илүү том амбиц. Өмнөговиос УИХ-д сонгогдох байтугай энэ тойрогт намаасаа мандат авах ч хэцүү, өрсөлдөөнтэй болж буй цаг үед Х.Мандахбаяр өрсөж нүүдэл хийж буй нь энэ бололтой.

Харамсалтай нь энэ нүүдлийг нь иргэд ч тоосонгүй, уурхайчид ч хэрэгссэнгүй. Үр дүнд нь тэгээд Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчдийн салбарын нэр хүнд л замын тоосонд дарагдаад хоцрох шив дээ.  МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг дөрөв дэх засаглалын нэгдүгээр хүн хэмээн хөөргөддөг нь оргүй хоосон ч үг ч биш байсан цаг саяхан юм шүү.

А.Сонор

  • dolgor

    2019-05-27 | 13:47:24 Хариулах

    hewlel medeelliin heregsleer hvch heregleh gesen yum baihdaa amjigueee mandahbayraa

  • sansarmaa

    2019-05-27 | 13:23:14 Хариулах

    hund hun chanar baih ystoi shuu mandahbayraa

  • Duka

    2019-05-27 | 13:22:05 Хариулах

    Мөнгө л харагдаж бусад зүйл харагдахгүй бузар булай юм хийхээ одоо зогсоох цаг чинь болсон бишүү

  • Nasaa

    2019-05-27 | 13:21:23 Хариулах

    uiliin ur gej ym badiishuu odoo zogsson chnui deeree

  • Зочин

    2019-05-27 | 13:18:30 Хариулах

    araichdee Mandahbayr uuruu hudlaa yrij ywna bizdee busdiig hulduu chireh ymar herg bnaa

  • Зочин

    2019-05-27 | 13:18:06 Хариулах

    hun neree togos ud uu gj mandakhbayr min ner usaa bodoj ywdoo

  • Hulanshuudee

    2019-05-27 | 13:16:20 Хариулах

    uurhaichid ch bs hun hdn zuun hun ajil mergejilgui boloh gj bgag neg haraach

  • Бямба

    2019-05-27 | 13:13:41 Хариулах

    Мөнгө л харагдаж бусад зүйл харагдахгүй бузар булай юм хийхээ одоо зогсоох цаг чинь болсон бишүү энэ хүн

  • bulgaa

    2019-05-27 | 13:11:24 Хариулах

    mongonii bool bolson luivarchin

  • Хал

    2019-05-27 | 13:11:24 Хариулах

    МАН-ын улыг долойж байгаад сэтгүүл зүйн ерөнхийлөгч болчоод одоо сэтгүүлчдээрээ улаа долойлгосон арчаагүй залуу Мандахбаяраа одоо зогсоочээ

  • Зочин

    2019-05-27 | 13:10:31 Хариулах

    юунд тэгэж сүржигнээ вэ

  • dorjoo

    2019-05-27 | 13:09:36 Хариулах

    МАН-ын улыг долойж байгаад сэтгүүл зүйн ерөнхийлөгч болчоод одоо сэтгүүлчдээрээ улаа долойлгосон арчаагүй залуу Мандахбаяраа одоо зогсоочээ

  • Атар

    2019-05-27 | 13:07:00 Хариулах

    мадахбаяраа ингж болохгүй

  • jagai

    2019-05-27 | 13:06:43 Хариулах

    humuusiin setgel sanaagaar toglohoo bboliochee araichdee nreen ingej hudlaa yrij nastia humuusiin daraLT IHEsgej ynam bee

  • Зочин

    2019-05-27 | 13:06:21 Хариулах

    Сэтгүүлчтэй шүүхдэлцэж байсан хүнээс байр аваад сэтгүүлчийн эсрэг ажиллаж байсан хүн одоо МСНЭ-ийн том дарга болчихоод сууж байнадаа

  • Зочин

    2019-05-27 | 13:05:29 Хариулах

    мандахбаяр монголын сэтгүүлчидыг буруу тийш нь залаад байгаан байна даа

  • nurbulaam

    2019-05-27 | 13:04:38 Хариулах

    ene hun ih hud gar yum shigee

  • Зочин

    2019-05-27 | 13:03:54 Хариулах

    сэтгүүлчид нь бас худалдагдсан юмуудаа монгол компианлуугааа дайраад байгаам шиг санагдаад байхын

  • Даваа

    2019-05-27 | 13:03:53 Хариулах

    монгол компаниа хөөж байгаад өөрөө эзэн суух гээд байгаан бишүү олон монгол хүмүүс гэр орноо тэжээж байгаа харагдах юм өөрөө жинхэнэ хятадын гар хөл болцын бишүү

  • Зочин

    2019-05-27 | 13:03:30 Хариулах

    owoo shuugian tarij ner hundee usguh gesen arga uu

  • Gang.

    2019-05-27 | 13:03:13 Хариулах

    сэтгүүлчид ашиглан худал хуурмаг мэдээлэл тарааж ард иргэд биднийг болон эх орныг маань луйвардаад ш....х юмаа

  • zugiichin

    2019-05-27 | 13:02:36 Хариулах

    mandahbayraa bolimoor ymaa 10 garui kompanii 8n hytdiin litsentstei 2hon mongol litsentstei kompani bhd ygd zaawal mongol litsentstei gants hoyrhon kompani luuga dairaad bgn be

  • Зочин

    2019-05-27 | 13:02:07 Хариулах

    үнэн бодит мэдээллийг цаг тухайд мэдэгдэж хүргэж байгаад баярлалаа

  • Зочин

    2019-05-27 | 13:01:43 Хариулах

    нэг намын гар хөл болчоод сенсацлаад яваад байхымаа

  • aagii

    2019-05-27 | 13:01:27 Хариулах

    naad mandahbayr chin ugaasaa mongotei huniig shantaajilj amidraad surtsiim bgaam. Ajnaigaas xichneeniig awlaa daa medehn mediishdee

  • Зочин

    2019-05-27 | 13:00:49 Хариулах

    мандахбаяр мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй юм аа

  • Зочин

    2019-05-27 | 13:00:43 Хариулах

    ганц хүний мөнгөны төлөө олон сэтгүүлчид ажил амьдралаа алдаж өргөсөн тангарагаасаа няцах хүртэл зүйл явагдаж байна залуу хүмүүсийн ирээдүйг балиар шантаач зангаараа баллаж байдаг

  • eegii

    2019-05-27 | 13:00:05 Хариулах

    Өчнөөн олон гэр бүл уул уурхай дээр амьдарч байгаа. Энэ хүмүүс ажилгүй, цалингүй, орлогогүй, амьдралгүй болуул хэн хариуцлага хүлээхийн. Мандахбаяр уу

  • Зочин

    2019-05-27 | 12:59:11 Хариулах

    өөрийнхөө карьерыг өсгөх гэж монгол ард түмний сэтгэл санаагаар толгоод байх юм

  • Зочин

    2019-05-27 | 12:59:04 Хариулах

    Ард түмнийг яаж өөрийнхөө талд оруулаядаа гээд байж суужыгаа байхдаа

  • Nasaa

    2019-05-27 | 12:58:50 Хариулах

    Mungu nudendni haragdaj baigaa baihldaa busdiig boddoggui hun chanargui iim humuusg huuliin ysoor shiitgeheer ym.

  • Зочин

    2019-05-27 | 12:58:42 Хариулах

    чиний ард хэн байгаа болоод чамаас хүмүүс энгэж айж дээрэлхүүлээд бна мандахбаяр гэж ёрөн яаг яадаг хүн вм бээ айн овоо том артай бололтой

  • uran chimeg

    2019-05-27 | 12:58:09 Хариулах

    mongolchuud bid gazar doorh alt nuursee olborloj bj hugjih uls haga haw darj yah gsin nuhun sergeelt hiijil taarna shtee mandakhbayr min arai turgedchiw uu

  • Зочин

    2019-05-27 | 12:58:00 Хариулах

    мандахбаярыг сэтгүүлчидээ дарамталдаг гэж сонссон юм байна.Ийм хүн яаж хол явандаа хэцүү юмаадааа

  • Huurhun

    2019-05-27 | 12:57:37 Хариулах

    Namin hariyalatai gj sonsj bsin bnshvv

  • ЙСХ

    2019-05-27 | 12:57:13 Хариулах

    хүний ул долоогоод сурчихсан гар бналдаа

  • Батэрдэнэ

    2019-05-27 | 12:57:10 Хариулах

    “Улс төрийн намын гишүүн энэ байгууллагыг удирдаж болохгүй” гэж сэтгүүлчид эсэргүүцэх үед “Би намаас гарах хүсэлтээ гаргачихсан байгаа” хэмээн хэлж байсан хүндээ.

  • баатар

    2019-05-27 | 12:56:38 Хариулах

    хүний ажил албан газар луу дайрч орч өөрийнхөө зөв болгож харагдах хэдэн худал мэдээлэл бэлтгэж яаг үнэн бодит зүйлийг хасаг янзлаад тавиад тэрний толоо холоос тэр олон хүний дарамтлан дайчилж хөлдөө чирж байдаг айхтар хүн юмаа

  • Karl

    2019-05-27 | 12:56:19 Хариулах

    setguulch mergejil unen zuwiig medeelleh ystoi bdgim heden tugruguur hudaldaj tsalinjuulj ajillaj bgm bde ene Mandahbayr gegch

  • Enhmaa

    2019-05-27 | 12:54:24 Хариулах

    tv9 tv8 geh metchelen olon niitiin suljeegeer vgvisgej bsan ymiig heden setguil zuin xolbooniihoo tereguuniig omoorch buruu oilgolt ard irgeddee ogohku bmaar bnaa ene bol uls toriin ywuulga l bn bn shuu dee

  • Зочин

    2019-05-27 | 12:54:09 Хариулах

    Ул долоож авсан эрх мэдлээрээ далайлгаж бусдыг шантаачлан өөр шигээ болгох гэж хичээгээд дайрч давьшаад ямар аймшигтай хүн бэ өөрөө

  • zoozii

    2019-05-27 | 12:52:36 Хариулах

    man iin gishuun setguulchiin yrunhiilugch gene tgher yu bolod bnaa setguulch hun nam bas bh ystoi bzdee ain

  • Зочин

    2019-05-27 | 12:51:52 Хариулах

    ene mandahbayar odo ner toroo ashiglaj setguulchdig hodolgohoo bolimoor yumaa

  • Dorj Garaw

    2019-05-27 | 12:51:19 Хариулах

    Zamin toosond daragdsan setguulzuin ner tor

  • irgen

    2019-05-27 | 12:51:08 Хариулах

    ene chin ulairsan har nowsh bn shtee

  • Bolorerdene

    2019-05-27 | 12:49:43 Хариулах

    icheecheee Mandahbayyraaa

  • Зочин

    2019-05-27 | 12:47:48 Хариулах

    сэтгүүлчдийн нэрийг барьж өөрөө тэмцэгч болж жүжиглэж өөрийн нэр хүндийг өсгөх юмаа.

  • Чинсанаа

    2019-05-27 | 12:46:08 Хариулах

    Мөнгө хүнийг ийм л араатан болгож байгаамдаа

  • Sorgog

    2019-05-27 | 12:43:24 Хариулах

    humuus min bid hudal zuild awtagtaj aan boldog ym gsn bodol shijuuriig mandakhbayr bolon ternii nuhduuded ogthon ch ugj bolohgui

  • Enhmend

    2019-05-27 | 12:41:15 Хариулах

    МАН-ын улыг долойж байгаад сэтгүүл зүйн ерөнхийлөгч болчоод одоо сэтгүүлчдээрээ улаа долойлгосон арчаагүй залуу Мандахбаяраа одоо зогсоочээ

  • Зочин

    2019-05-27 | 12:38:45 Хариулах

    монгол компаниа хөөж байгаад өөрөө эзэн суух гээд байх юм аа олон хүн ар гэрээ тэжээж байгаа харагдах юм

  • Sarantuya

    2019-05-27 | 12:38:22 Хариулах

    Ичээсэйдээ Мандахбаярын өмнөөс ичих гэж

  • Dulmaa

    2019-05-27 | 12:36:21 Хариулах

    Ard tumen nudteishvv chinii unen torh ilchlegdeh l bolno

  • Enhtsetseg

    2019-05-27 | 12:34:52 Хариулах

    Mungunii tuluu nudee uhaaad uguhuus ch butsahgu hun yumaa

  • oyunaa

    2019-05-27 | 12:34:01 Хариулах

    Энэ Мандахбаяр чинь МАН-ын харьяалалтай гэсэн биздээ Сэтгүүлч хүн намын харьяа байж болдог билүү тэгснээ нэг их шударга ёс ярьсан хүн

  • Harkaa

    2019-05-27 | 12:29:54 Хариулах

    Мандахбаяр одоо ичээсэй

  • Tuya

    2019-05-27 | 12:28:53 Хариулах

    Mongoni bool boltsn hun ym bishuu

  • Narhan

    2019-05-27 | 12:27:34 Хариулах

    ард түмний толгойг эргүүлэхээ болих хэрэгтэйшдээ\

  • Зочин

    2019-05-27 | 12:27:03 Хариулах

    ingej bolohgveee hvnii uner gej ene hvnd algaaa

  • Byambaa

    2019-05-27 | 12:25:23 Хариулах

    MandAHBAYR YYSTOI MUNGUBII TOLOO YU CH HIIHES BUTSAHGU GAR YUMAa

  • hha

    2019-05-27 | 12:24:31 Хариулах

    maNDAHBAYR ODOO ICHDEGGUI YM BHDAAA

  • -->