“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно

Нийтэлсэн: Админ 2019-05-22 12:38:27

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.  

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд:

  • аяллын маршрутын цогц мэдээлэл
  • аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ
  • аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг
  • 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд
  • “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр
  • БНХАУ-ын цайны соёлын танилцуулга
  • БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Тайванийн төлөөлөгчийн газар
  • авиа компаниудын шинэ аяллын маршрутын танилцуулга
  • тур оператор компаниудын аяллын танилцуулга
  • зочид буудал, жуулчны бааз, гэст хаус
  • рашаан сувилал
  • их, дээд сургуулиуд
  • аяны хэрэгслийн дэлгүүрүүд

Адал явдлыг эрэлхийлэгч аялагчид, амрагчид та бүхнийг эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжийн талаар мэдээллийг авахыг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.