Уулархаг нутгаар цас орно

Нийтэлсэн: Админ 2019-05-20 7:26:47

Цаг уур орчны шинжилгээний газраас шинэ долоо хоногийн цаг агаарын мэдээллийг урьдчилан гаргаад байна. Урьдчилсан төлөвөөр тавдугаар сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.