Нийслэлийн хэрэглэгчдийн дулаан хаах хугацааг сунгалаа

Нийтэлсэн: Админ 2019-05-15 11:01:30

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан  хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны тавдугаар  сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа  тавдугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй аж.