Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: Админ 2025-12-14 12:54:00

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, эрэгтэй 41, эмэгтэй 16 нийт 57 шатар сонирхогч оролцлоо.

Тэмцээнийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд шагналыг дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Батдулам, нийслэлийн шатрын холбооны менежер, улсын шүүгч М.Гүнбаяр нар гардуулав.

Тэмцээнд байр эзэлсэн шатарчдыг танилцуулбал:

Эрэгтэй

1-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/

2-р байр: Л.Идэрзана /9-р хороо/

3-р байр: Л.Нямандэлэг /3-р хороо/

4-р байр: Н.Данзандорж /6-р хороо/

5-р байр: А.Азжаргал /6-р хороо/

6-р байр: Ч.Мижиддорж /5-р хороо/

Эмэгтэй

1-р байр: Б.Батцэнд /6-р хороо/

2-р байр: Н.Хонгорзул /10-р хороо/

3-р байр: Х.Цэцэгмаа /15-р хороо/

Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин нийслэлийн шатар сонирогчдын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.

Энэхүү тэмцээн нь 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016, 2017, 2019, 2021, 2022, 2023 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

Нийслэлийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан нийт шатарчдадаа амжилт хүсье.