Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 6 дугаар ээлжит хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж 12 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай"
-"Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай"
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай"
-"Дүүргийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
-"Дүүргийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Дүүргийн 2026 оны төсөв батлах тухай"
-“Сүхбаатар дүүргийн Теле камерын хяналтын дэд төв” ААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг эргэлтэд оруулах тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай"
-"Тогтоолд өөрчлөлт оруулах тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны тайлангийн тухай"
-"Төрийн цол, одон медальд дэмжин уламжилсан тухай" асуудлуудыг ИТХ-ын дарга Х.Нямдагва нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026 онд дүүргийн төсвийн татварын орлого 782.2 тэрбум төгрөг, татварын бус орлого 5.6 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн бөгөөд дээрх төсвөөс 2026 оны нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 612.9 тэрбум төгрөг буюу өмнөх жилээс 133.4 тэрбум төгрөгийг илүү төвлөрүүлэхээр боллоо.
Мөн дүүргийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 43.9 тэрбум төгрөгийн 39 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.




