Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргалан тодорлоо

Нийтэлсэн: Админ 2023-09-26 10:48:50
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган 2023.09.25-ны өдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8 хувийн саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталлаа.
May be an image of crowd
Монгол Улсын алс хязгаар, өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн итгэлээр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Батбаярын Жаргалан таны эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог манлайлах үйлсэд тань Ардчилсан намын нийт гишүүдийн нэрийн өмнөөс амжилт хүсье!
Ачааны хүндийг үүрэх эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг түүнд ирлээ.