Т.Хэрүүгагийн хүү хүүхдийнхээ ээжид гар хүрсэн хэргээр шалгагдаж байна

Нийтэлсэн: Админ 2023-07-08 10:41:32

ХААИС-ийн захирлаар арваад жил ажиллахдаа хууль бус олон үйлдэлд холбогдож, АТГ-т хүртэл шалгагдаж байсан Т.Хэрүүгаг хуулийн байгууллагад том артай гэдэг. Учир нь тэрбээр холбогдсон хэрэг бүрээсээ хуурай гарчихдаг болохоор тэр.

Тэр бүү хэл албан тушаалын хэрэг  холбогдоод ХААИС-ийн захирлаас халагдах дээрээ тулж байсан Т.Хэрүүга өдгөө Бүгд Найрамдах Чех Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байгаа. Энэ нь түүнийг татаас сайтайг харуулж байна.

Боловсролын салбараас пипломат алба руу ингэж амжилттайгаар шилжсэн түүний эхнэр В.Хоролгарав нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн III сургуулийн захирлаар чамгүй олон жил ажиллаж байгаа. Ер нь элдэв асуудалд холбогддогийг нь эс тооцвол Т.Хэрүүгагийн гэр бүлийн оюунлаг, боловсролтой гэж харж болохоор.

Гэсэн ч энэ нь гаднаас харагддаг шигээ биш гэдэг нь ердөө хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн И-мартад болсон нэгэн явдал харуулдаг. Т.Хэрүүга, В.Хоролгарав нарын хүү Х.Даваадорж энэ сарын 2-нд И-мартад ээлжит амрагтайгаа явж байгаад өөрийн хүүхдийн ээжтэй таараад цохиж унагасан хэргээр одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

Х.Даваадоржийн хүүхдийнхээ ээжид гар хүрсэн тохиолдол анхных биш бөгөөд өмнө нь хоёр ч удаа цохиж, зодож байжээ. Удаа дараа давтан үйлдлээр ингэж эмэгтэы хүнд гар хүрч байгаа Х.Даваадоржийг аавынх нь арыг даадаг “ах нар” нь татаад авчихгүй бол хариуцлагаа хүлээх биз ээ.

Х.Тогтох