Ш.Долгор Алтан гадас одонгоор шагнууллаа

Нийтэлсэн: Админ 2021-03-03 14:48:10

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Долгорын спортын эрдэм шинжилгээ, судалгааны үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одон хүртээлээ. Шагналыг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц гардуулж, баяр хүргэв.

Ш.Долгор нь:

2016 оноос БТСГ-ын САУЭША сэтгэл зүйн төлөвлөлтийн мэргэжилтэн

2016 оноос ҮБТДС-ийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн

2015- 2016 ЭМСЯ-ны харъяа  БТСХТ-ийн БТСЭШСХ-ийн Спортын сэтгэл зүйч, эрдэмтэн судлаач

2013- 2015 Спортын бэлтгэлийн төвд Эрдэм шинжилгээ, судалгааны албанд Эрдэм шинжилгээний ажилтан

2012- 2013  Соёл, спорт, аялал жуулчлалын Яамны харъяа Спортын бэлтгэлийн төвд Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн

2011- 2012 Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанд мэргэжилтэн

2011 оноос ҮБТДС-д Спортын сэтгэл судлалын цагийн багш

2000- 2003    БХИС-д Менежментийн багш

1996- 1998   ҮБТДС-д Хөнгөн атлетикийн багш

1987- 1993   Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин

1986- 1989   БТС-ын “Алдар” нийгэмлэгийн тамирчин байв.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх