Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг шууд хүргэж байна

Нийтэлсэн: Админ 2020-04-03 18:25:33

БСШУСЯ-наас цаг үеийн асуудлаар Сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БҮТ-ийн захирал Ж. Ган-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль түүнээс 590 нь төгсөх 12-р ангитай байгаа 28567 сурагч энэ жил төгсөнө. Хэрэв хорио цээр сунгагдвал тэднийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ гэж Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэллээ.

Одоогоор ЕБС-ийн 65 хоногийн хичээл завсардаад байгаа ба энэ нь нийт 10-11 долоо хоног юм. Мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1026 цагийн теле хичээлийг сурагчдад хүргэнэ гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ.