АНУ-аас Монгол Улсад 1.2 сая ам.долларын тусламж үзүүллээ

Нийтэлсэн: Админ 2020-03-24 13:23:58

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна. Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж буй бөгөөд энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески өнөөдрийн хуралд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан коронавирусний эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг  буюу  1.2 сая ам.долларын тусламж үзүүлж буйгаа албан ёсоор илэрхийллээ.